УЛС ТӨР
УЛС ТӨР
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслүүдийн хүрээнд-Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар, Татварын багц хуулийн төсөл , “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар- Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн нөхцөл байдал, шалтгаан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар- Бусад асуудал багтжээ.
2025/12/15 10:51
1
УЛС ТӨР
Баянгол дүүргийн 2026 оны төсвийн төслийг ДИТХ-ын дарга П.Өлзийнаранд өргөн барив
Баянгол дүүргийн ЗДТГ-аас дүүргийн 2026 оны төсвийн төслийг боловсруулсныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаранд өргөн барилаа. Дүүргийн 2026 оны төсвийн төслийн өргөн барьсантай холбоотойгоор дүүргийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдаж улмаар ДИТХ-ын ээлжит IV хуралдааныг энэ сарын 17-нд хуралдуулахаар товлолоо.
2025/12/15 10:40
1
УЛС ТӨР
ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал (2025.12.15-12.19)
ДАВАА ГАРАГ /2025.12.15/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН1Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан10.00“Жанжин Д.Сүхбаатар”2Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан10.00“Их Эзэн Чингис хаан”3ХҮН намын зөвлөлийн хуралдаан10.00“Үндсэн хууль”ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Төрийн байгуулалтын байнгын хорооОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан13.30334 тоот2Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооХууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их засаг”3Хууль зүйн байнгын хорооМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Жанжин Д.Сүхбаатар”4Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооТамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан15.00“Үндсэн хууль”МЯГМАР ГАРАГ /2025.12.16/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооХүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан11.00334 тоот2Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооХөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00334 тоотХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН1Төрийн байгуулалтын байнгын хороо· Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/10.00“Их Эзэн Чингис хаан”2Хууль зүйн байнгын хороо· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай/· Бусад13.00“Их Эзэн Чингис хаан”3Эдийн засгийн байнгын хороо· Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/14.00“Жанжин Д.Сүхбаатар”ГУРАВ.СОНСГОЛ1Эдийн засгийн байнгын хороо· Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол· Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/10.00“Үндсэн хууль”ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ1Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны хамтарсанТөрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак /GovStack/ санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь08.30“Их засаг”2Соёл, спорт, залуучуудын дэд хорооСпортоор тогтмол хичээллэе сэдэвт уулзалт- хэлэлцүүлэг09.00“Жанжин Д.Сүхбаатар”ЛХАГВА ГАРАГ /2025.12.17/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Төрийн байгуулалтын байнгын хороо“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан10.00“Үндсэн хууль”2Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооЦусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан10.00334 тоот3Эдийн засгийн байнгын хорооСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан10.00“Их засаг”4Хууль зүйн байнгын хорооГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан11.00“Жанжин Д.Сүхбаатар”5Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан13.00334 тоотХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН1Өргөдлийн байнгын хороо· Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх13.30“Их Эзэн Чингис хаан”2Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо· “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/14.00“Жанжин Д.Сүхбаатар”ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН1Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо· Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох15.00“Үндсэн хууль”ДӨРӨВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН1Хянан шалгах түр хороо· Түр хорооны тайлан, санал, дүгнэлт14.00“Их засаг” ПҮРЭВ ГАРАГ /2025.12.18/ Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Хууль зүйн байнгын хорооЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их засаг”2Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсанИргэдийн нийтийн өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан16.00“Үндсэн хууль”ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН1Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо· Бусад09.00“Жанжин Д.Сүхбаатар”ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН1· Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал· Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудал· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,үргэлжилнэ/· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/· Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,асуулт, хариулт 60 минут/· “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг,асуулт, хариулт 60 минут/· Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл· Бусад10.00“Их хуралдай”БААСАН ГАРАГ /2025.12.19/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооШинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан12.00“Үндсэн хууль”ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН1· Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/· Бусад10.00“Их хуралдай”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
2025/12/15 10:31
1
УЛС ТӨР
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2026 оны төлөвлөгөөнд холбогдох чиглэлээр санал тусгуулахаар боллоо.Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль, цаг уур, бусад хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой байдлын салбарын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтран ажиллаж буйд Шадар сайд талархал илэрхийлж, 2026 онд баруун бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тус сангаас шийдвэрлэхээр болсныг онцоллоо.НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт хүүхэд, өсвөр үеийнхэн багтдагийг онцолж, хүүхдийн гамшгийн эрсдэлийн индексийг аймгуудын түвшинд тооцож байна хэмээлээ. Үүний зэрэгцээ тусламжийн бараа, логистикийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, ОБЕГ-т усан доорх дрон болон цас, зудын үед ашиглах тоног төхөөрөмж нийлүүлэх, хил дамнасан ой хээрийн түймрийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг судлах, албан хаагчдыг чадавхжуулах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах дасгал сургуулилалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр судалж буйгаа илэрхийллээ.
2025/12/14 15:39
1
УЛС ТӨР
ИЦББХ: НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ.Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан нь Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэх, улмаар хүний хүчин зүйлээс үл хамааран төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, чирэгдлийг халах, зардал, төсвийг хэмнэх боломж бүрдсэн. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасан хэлбэрээр нэхэхгүй. Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсан бол одоо гар утсаараа, “E-business” ᠋платформоор бүртгүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар 800 мянган хүн цахим гарын үсгээ авсан гэв. Цаашид төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлэх, төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна. "Хурдан" систем нь ямар нэг орон тоо, төсөв шаардахгүй байх талаар Инновац, цахим бодлогын байнгын хороо анхаарч ажиллаж байна.Тус Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлд үүрэг өгч ажилласны нэг үр дүн нь НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлсэн явдал юм. Тухайлбал 2023 онд бүртгэсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаасаар хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд оруулсан. Одоогоор харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн баримтыг шууд бүртгэдэг болсон. Үүнд “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, “UB CAB”, “Shoppy” нэгджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/01/21 17:14
1
УЛС ТӨР
Ерөнхий сайд Говь-Алтай аймагт нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн өнөөдөр /2023 оны есдүгээр сарын 3/ ашиглалтад орууллаа.Манай Улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтой. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод цаашид энэхүү давуу талаа ашиглан Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.
2023/09/04 12:25
1
УЛС ТӨР
Модыг яаж услах хэрэгтэй вэ?
Мод усыг уудаггүй харин үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж услах хэрэгтэй.Шинээр тарьсан модыг эхний үед хоногт 80-100 литр усаар услахад хангалттай.Гэхдээ энэ их хэмжээний усыг шингээх замаар усалгаажуулна. Аажмаар хөрс чийгээр хангагдсан үеэс эхлэн их хэмжээгээр услах шаардлагагүй болно.8-р сараас усалгааны хэмжээг ихэсгэж ,усалгааны хоорондох зайг ойртуулна ,шим тэжээлт органик бордоогоор бордож өгөх хэрэгтэй. Энэхүү үйл явц нь модны үндэснийг бат бөх болгож салхи шуурганд хунгаж ,налж унахаас сэргийлдэг.
2023/06/07 00:00
1
УЛС ТӨР
Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын газраас БОАЖС-ын 2022 оны 04 тоот албан даалгаврын хүрээнд Хараа голын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулалаа
2022 оны 09 сарын 11Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын газраас БОАЖС-ын 2022 оны 04 тоот албан даалгаврын хүрээнд Хараа голын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулалаа. Цэвэрлэгээнд Их дээд,Мсүт багш нар, ЕБС сурагчид, Лидер сурагч Академи,Сурагчдын холбооны 50 гаруй хүүхэд сайн дураараа оролцлоо. Үргэлж хамтдаа байдаг, сайн дурын ажлыг дэмждэг дүү нартаа баярлалаа Дархан-Уул аймаг дахь ЛИДЕР Сурагч АкадемиХар Ус Гол - Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15 бургас тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа.
2022 оны 05 сарын 14 16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа. | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа.
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа. | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-рсургуулийн Ц.Хишигжаргал багштай 7в ангийн сурагчид 17 бургас тарив
2022 оны 05 сарын 0716-рсургуулийн Ц.Хишигжаргал багштай 7в ангийн сурагчид 17 бургас тарив.Хар Ус Гол - 16-рсургуулийн Ц.Хишигжаргал багштай 7в ангийн... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
Д.Юмжирдулам даргын гэр бүл "Хар ус" голын хөвөөнд эмийн чанартай модыг эрүүл энхийг билэгдэн хандивлав
Намрын адаг сарын шинийн 15ны билигт сайн өдөр Дархан хотын "Хүндэт иргэн" Д.Юмжирдулам даргын гэр бүл Дархан хотын 60 жилийн ойд зориулж "Хар ус" голын хөвөөнд хөх далайн хальс-10ш, долоогоно-10ш, нохойн хошуу-10ш, бөөрөлзгөнө-20ш, сарнай-10ш нийт 60ш эмийн чанартай модыг эрүүл энхийг билэгдэн хандивлав. Та минь урт насалж удаан жаргаарай. Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
13-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нар маань "Хар ус гол"-ын хөвөөнд 60 бургас тарьлаа
2021 оны 10 сарын 16Эрдмийн орой, эрхэм дээд 13-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нар маань Дархан хотын 60жилийн ойг тохиолдуулан "Хар ус гол"-ын хөвөөнд 60 бургас тарьлаа. Голын хөвөөг бургасжуулах ажлыг минь дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа.Хар Ус Гол - Эрдмийн орой, эрхэм дээд 13-р цэцэрлэгийн багш,... | Facebook
2023/05/09 00:00
1
