social.mn | 2025-12-20

СПОРТ

СПОРТ
Алтан цомын барилдаан: Хамаг Монгол баг эхний ялалтаа авлаа
Алтан цомын төлөөх багуудын гуравдугаар тойргийн сүүлийн хагаст Хамаг Монгол баг, Хубилай хаан багуудын барилдаанд Хамаг Монгол баг 14:11 даваагаар эхний ялалтаа авлаа.Хамаг Монгол багт дархан аварга Н.Батсуурь /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Цоггэрэл /0/, улсын заан Б.Бат-Өлзий /3/, улсын харцага О.Наранбаатар /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /1/ нийт 14 даваагаар ялалтаа авсан. Хубилай хаан багт улсын арслан Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Д.Амарсайхан /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/, улсын начин Б.Даваа-Очир /2/, улсын начин Б.Лхагвадорж /1/, улсын начин Б.Түвшинтөгс /3/, нийт 11 даваа авсан юм.М-Си-Эс Энержи баг -АПУ Скайтел багтай учраа тааран барилдсанаас М-Си-Эс Энержи баг 14:11-ээр гурав дахь ялалтаа авлаа.М-Си-Эс Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /0/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/ нийт 14 даваагаар ялалтаа авсан бол АПУ, Скайтел багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /0/ гдөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/ нийт 11 даваа авсан юм.Дараагийн долоо хоногт Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын дөрөвдүгээр тойргийн барилдаанууд болно.
2025/12/15 10:37
1
СПОРТ
Дархан-Уул аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн хамт олон Хар ус голын эхэнд бургас тарив
2022 оны 05 сарын 21Дархан-Уул аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн хамт олон Хар ус голын эхийг хамгаалан Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэр бум мод тарих хөдөлгөөнд оролцож бургас тарьсан та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.Хар Ус Гол - Дархан-Уул аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн хамт... | Facebook
2023/05/09 00:00
1
СПОРТ
2-р багийн иргэд Хар ус голын тохойдоо мод тарьсаар...
2022 оны 05 сарын 202-р багийн иргэд Хар ус голын тохойдоо мод тарьсаар...Хар Ус Гол - 2-р багийн иргэд Хар ус голын тохойдоо мод тарьсаар... | Facebook
2023/05/09 00:00
1
СПОРТ
Дархан политехник коллежийн хамт олон 40 ширхэг агч тарьж байна.
2022 оны 05 сарын 16Дархан политехник коллежийн хамт олон 40 ширхэг агч тарьж байна.Хар Ус Гол - Дархан политехник коллежийн хамт олон 40 ширхэг агч... | Facebook
2023/05/09 00:00
1
СПОРТ
"ХАРАА ГОЛОО ХАМТДАА ЦЭВЭРЛЭЕ" УРИАТАЙ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2022 оны 05 сарын 15Байгаль орчин аялал жуулчлалын газраас "Хар ус гол" НҮТТББ-тай хамтран Дархан сумын 2, 3-р багийн нутаг хараа голын дагуу Дархан-Уул аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Лидер сурагч академи, 4, 18-р сургууль, ОИЦогцолбор сургууль, Дархан скаутын холбооны төлөөллүүд болох 200 гаруй сурагчид хог цэвэрлэгээ ажлыг хийж гүйцэтгэллээ. Цэвэрлэгээний ажлын үер БОАЖГазрын дарга Г. Батбаяр сургууль сургуулийн эко төлөөлөл болон ирсэн сурагчдадаа талархал илэрхийлж цаашдаа эко элч болон манлайлал болохыг  уриаллаа. Мөн БОАЖГазрын мэргэжилтэн А.Аззаяа цэвэрлэгээний үер баримтлах ХАБЭАхуйн заавар зөвлөмжийг сурагчдадаа өгсөн.Хар Ус Гол - "ХАРАА ГОЛОО ХАМТДАА ЦЭВЭРЛЭЕ" УРИАТАЙ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ... | Facebook
2023/05/09 00:00
1