Владимир Зеленский Telegram сувагтаа “Би Ерөнхийлөгч Трампын төлөөлөгчидтэй уулзана. Мөн манай Европын түншүүд, энх тайвны суурь болсон асуудлууд болон дайныг дуусгах улс төрийн тохиролцооны талаар олон удирдагчтай уулзалтууд болно. Одоогоор боломж нэлээд өндөр байна” гэж бичжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын удирдагч арванхоёрдугаар сарын 12-нд Киевийн дэглэмийн тэргүүнийг өөрийн санал болгосон төлөвлөгөөг дэмжихээс татгалзсан гэж буруутгасан бөгөөд “Хүмүүст хэлэлцээрийн үзэл баримтлал маш их таалагдаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Үүнээс өмнө Зеленский Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц нартай уулзалт хийж, газар нутгийн асуудлаар дахин буулт хийхээс татгалзжээ.
Өчигдөр Wall Street Journal сонин эх сурвалжуудаас иш татан, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф ойрын өдрүүдэд Берлинд Владимир Зеленский болон Европын удирдагчидтай Украин дахь зохицуулалтын асуудлаар уулзана гэж мэдээлсэн байна.
ХБНГУ-ын Засгийн газар Германы канцлер Фридрих Мерц өмнө нь Берлинд арванхоёрдугаар сарын 15-нд Зеленскийтэй Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийхээ баталсан бөгөөд Европын Холбоо болон НАТО-гийн хэд хэдэн удирдагч нэгдэх аж.
АНУ-ын энхийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг
Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин Кремльд Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нарыг хүлээн авч уулзсан. Талууд Америкийн энхийн санаачилгын мөн чанарыг ойролцоогоор таван цагийн турш хэлэлцсэн ч одоогоор харилцан зөвшилцсөн хувилбар олдоогүй байгаа аж.
ОХУ-ын удирдагч дараа нь мэдэгдэхдээ, Вашингтон анхны төлөвлөгөөний 27 заалтыг дөрвөн багцад хувааж, тус тусад нь хэлэлцэхийг санал болгосон гэжээ. Тэрбээр бараг заалт бүрийг авч үзсэн бөгөөд “Москва санал нийлэхгүй байгаа асуудлууд байсан” гэж тодотгосон байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI
