Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Нэмэлт:
Тэгш, сондгойгоор зорчих мэдээллийг өнөөдөр 19:00 цагт ТЦА, ЗХУТ-өөс өгсөн бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цуцаллаа.
Арванхоёрдугаар сарын 15-наас 30-ныг хүртэл бүсчлэл харгалзахгүйгээр тэгш, сондгойгоор зорчино
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт иржээ.
Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авсан бөгөөд өнөөдөр дүн нь гарсан байна. Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Иргэдээс тэгш сондгойгоор явуулах санал ирсэн бөгөөд санал асуулга авахад 52 хувь нь дэмжсэн байна. Тиймээс маргаашаас тэгш, сондгойгоор зорчиж эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-наас 31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очихыг анхааруул байна" гэв.
Эмнэлэг, цагдаа, онцгой, хэвлэлийн байгууллагын автомашин дугаарын хязгаарлалтгүй зорчих ажээ.
Сэтгэгдэл
Төстэй мэдээ
НИЙГЭМ
2025/12/14 16:05
НИЙГЭМ
2025/12/14 16:00
НИЙГЭМ
2023/05/09 00:00
